Загварын ертөнцөд өөрийн гэсэн байр суурьтай царайлаг, загварлаг эрэгтэй моделиуд бол загвар өмсөгч Э.Энхболд, О.Билгүүн нар. Хэн ч хаанаас харсан харц булаам сайхан залуус гэгддэг тэд өнгөрсөн амралтын өдөр болсон дуучин Наагийгийн шоу тоглолтыг үзэхээр эхнэрүүдээрээ гоёсоор иржээ.


Загвар өмсөгч Э.Энхболдын эхнэрийг Д.Отгонжаргал гэдэг монголын урдаа барьдаг чадварлаг дизайнеруудын нэг. Хэдийгээр нөхрөөсөө хэдэн насаар эгч гэж хүмүүс шүүмжилдэг ч, олны сөрөг хандлагыг үл ойшоож нөхрөө хайр халамжаар дутаалгүй яваа бүсгүй.
Харин О.Билгүүний хувьд эхнэрээ ихээхэн нууцалдаг бөгөөд охиноо олны өмнө гаргах дуртай. Нэг хэсэг түүнийг БНСУ-ын Гангнам дүүрэгт эгчмэд бүсгүйтэй амьдардаг хэмээн шар хэвлэлүүдээр бичиж байсан. Харин тэрээр “Тиймээ миний эхнэр надаас 10 насаар эгч, бид 8 жил хамт амьдарч байна” гэж хэлээд амыг нь таглаж байсан. Хэрэв түүний тэвэрсэн бүсгүй О.Билгүүний эхнэр нь мөн бол түүнээс 10 насаар эгч бус 10 насаар дүү гэхээр харагдаж байгаа биз.

Дашрамд дуулгахад, Э.Энхболд, Билгүүн нарын хувьд загварын тайзнаа хамтдаа алхдаг гэдгээс илүү гэр бүлийн найзууд, мөн V.R хамтлагт хамтдаа дуулдаг.