Монголын тайз дэлгэцийн урлагт аав ээжээсээ дутахааргүй өөрийгөө зориулж яваа хүн бол Фантастик продакшины найруулагч, жүжигчин Б.Тамир. Өдгөө 34 настай түүний хувийн амьдрал бүтэлтэй биш ч, уулзаж учирч учир ургуулж явсан бүсгүйчүүд цөөнгүй.


Багаасаа аав ээжийнхээ мэргэжлийг өвлөхөөс сэтгэл шулуудсан тэрээр ихэрийн өрөөсөн. Ихэр дүүтэйгээ авхуулсан хүүхэд насны гэрэл зургаа өөрийн цахим хуудаснаа дэлгэжээ.


Б.Тамир өөрийнхөө уран бүтээлийн талаар “Миний хамгийн их дурлаж хийдэг сэдэв эх орон, чин зориг, хайр дурлал, нөхөрлөл гээд ямарваа нэг сэдэв, төрөлд баригдах хэрэггүй юм шиг. Одоо надад өөрийгөө хөгжүүлэхийн тулд задлах, өөрчлөх, сорих зүйл зөндөө байна аа. Найруулагчийн хувьд нэг л тамгатай болохоос сэргийлэх хэрэгтэй болж байна. Одоо нэг супер инээдмийн кино хийж үзмээр хорхой хөдлөөд ер болохгүй юм. Бас хүүхдийн кино ч хиймээр л санагддаг. Тэгэхээр хийнэ гэсэн үг л дээ” хэмээн нэгэн хэвлэлд ярьсан байдаг.