Нэг бүсгүй өвчтэй аавруугаа Солонгосоос тэмүүлж ирээд аавтайгаа уулзаж чадалгүй өчигдөр карантины 15 дахь хоног дээр нь аав нь өнгөрчээ..

Харамсалтай. Манай УОК-оос тогтоосон тусгаарлах хугацаа 21 хоног байдаг тул Даваа гаригт болох сүүлчийн замд нь үдэх ажил явдалд нь ч оролцож чадахгүй болчихоод байгаагаа уйлан хайлан лайв хийж сэтгэл өмөлзүүлжээ. Тухайн иргэний хувьд үнэхээр харамсалтай, өөр дээрээ бодож үзэхэд ч гасалмаар хэцүү зүйл мөнөөс мөн.

Гэтэл, энэ бол тахал.. Дэлхий нийтийг хамарсан цар тахал! Монгол орны эрүүл мэндийн систем, техник тоног төхөөрөмж, хүчин чадлаас хэтийдсэн тахал гэдэг нь хөгжингүй орнуудын аргагүйдэж 44,7 сая хүн өвчилж 1,2 сая хүнээ цаг бусаар алдаж байгаагаас харж болно.

Одоо энэ аймшигт тахлын 2-р давалгаа ид дундаа явж Европ тив бараг тэр чигээрээ самгардан бужигнаж байна.
Монгол Улсын энэ тахлаар дотооддоо алдаагүй, нэг ч хүний амь эрсдээгүй байгаа нь хил хааж гаднаас ирсэн иргэдээ харгис ч гэмээр энэ 21 хоног өөрсдийнх нь зардлаар карантилж дараа нь гэрт нь хөл хорьж байгаа арга хэмжээ л ЯЛАЛТ болж харагдаж байна. Бид сургууль цэцэрлэгээ нээж, маскгүй цугларч хэвийн амьдарч байгаа нь ч үүний “БУЯН” байх гэж бодож байна.

Тэр бүсгүйн өмнөөс үнэхээр гашуудан харамсаж байна, эцэгт нь чин сэтгэлээс гүн эмгэнэл илэрхийлье.

Хэдийгээр ардчилал гэдэг нь нэг иргэний эрх ашгийг дээдлэх зарчмаар нийгмийн эрхийг хангадаг систем мөн боловч тахлын үед нийгмийн эрх ашгийг түрүүнд тавьж байгаа УОК-ын шийдвэр, арга хэмжээг хүлцэн зөвшөөрөхөөс аргагүй ээ..,

Бид тахлын кэйс дээр Европд ингэж байна, Солонгос Японд ингэж байна гэж барьцан дуурайх боломжгүй ядруухан орны иргэд билээ….