Монголын хамгийн сүр дуулиантай хурим хийж явсан жүжигчин Бидо, Ари нар амьдралынхаа зам мөрийг хөөгөөд багагүй хугацааг үдсэн. Дундаасаа хэн хэнийх нь содон төрхийг шингээсэн хөөрхөн охинтой тэд нэгнээ уучлахыг хүсээгүй.


Тэгвэл үртэй хүн жаргана гэдгийг өөрийнхөө цахим хуудаснаа жүжигчин Бидо тунхаглалаа. Тэрээр охиныхоо авч өгсөн фудволкоор гангарангаа “Миний охин цуглуулж байсан мөнгөөрөө аавдаа ийм гоё фудволк авч бэлэглэсэн. Миний охин чинь өөрөө хамгийн том бэлэг шүү дээ, аавдаа” гэжээ.


Бидогийн охин өдгөө ээжтэйгээ хамт амьдардаг бөгөөд долоо хоног бүр аавтайгаа уулздаг гэсэн шүү.