Загварлаг хатагтай нарын тэргүүн эгнээнд бичигдэх Н.Цэлмүүнийг Алтны магнат Нямтайширын охин гэдгээр андахгүй мэднэ.

Тэрээр МАК компаниа удирдах болоод нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Хөрөнгө чинээтэй айлын охин гэсэндээ Н.Цэлмүүний өмсөж зүүсэн хувцас арай л өөр байдаг.


Үнэтэй чамин, содон брэндийн хувцасаар биеэ гоёдог энэ хатагтайн хувьд Монгол HD” телевизийн “Шарк танк” нэвтрүүлэгт хөрөнгө оруулагчаар нэг хэсэг ажилласан.

Гуравдахь хүүхдээ төрүүлээд удаагүй байгаа “Шарк” бүсгүй маань өөрийнхөө жирэмсний 40 дэх долоо хоногтой байх үеийн зургаа дэлгэжээ.