Загвар өмсөгч Э.Сэлэнгэ түүний нөхөр Б.Одбаяр нар орчин цагийн залуу гэр бүлүүдэд зөв үлгэр дууриалал үзүүлдэг гэдгээрээ алдартай. Ижил амбицтай, ижил сонирхолтой тэд Halloween-иий баяраар ийнхүү гоёжээ.

Загварын өндөр мэдрэмжтэй нөхөр П.Одбаяр нь хаана ч явсан хамгийн загварлаг, дэгжин залуусын тоонд ордог. Угийн сэргэлэн зантай тэр албан байгууллага болоод хувь хүн тал дээр хэрхэн амжилтанд хүрэх, олны зөв хандлагыг авах гээд тэр талын ухаанд мэргэшсэн хүн гэх юм билээ. Тиймдээ ч амьдралын хань болсон Э.Сэлэнгээгийн хувийн менежер гэхэд хилсдэхгүй. Сүүлийн үеийн мэдээллээр топ модель эхнэрийгээ үл хөдлөх хөрөнгийн бизнесийн салбар луу оруулж байгаа гэнэ. Чадварлаг нөхрийнхөө гарт амьдралынхаа жолоог атгуулсан Э.Сэлэнгэ хаана ч санаа амар явдаг гэх юм билээ.