UBS телевизийн ” Мөрөөдлийн гүүр” нэвтрүүлгийн хөтлөгч О.Мөнхгэрэлийг Л.Болдбаатарын гэргий гэдгийг мэдэх хүн цөөнгүй.

МУГЖ дуучин Лослын Болдбаатар “Түмэндээ өргөх дуунууд”тоглолтоо хөдөө орон нутгаар аялан тоглож яваа билээ.

Сэтгэл зүрх, оюун ухаанаа, амьдрал, зорилгодоо үнэнч үзэгчдийнхээ халуун алга ташилт, халуун дулаан уур амьсгалаас цэнэглэдэж яваа түүний ар талыг дааж яваа мундаг гэргий О.Мөнхгэрэл. Хань нь чамаараа хамгаас илүү бахархдаг гэж үргэлж хэлж урам хайрладаг гэнэ шүү.

Л.Болдбаатараас Анх гэргийтэйгээ хэрхэн танилцаж байв гэсэн асуултанд тэрээр“Яахав учрах ёстой хоёр хүн л учирсан. Манай хүн гадаадад олон жил амьдарсан л даа. Тэгэхдээ нийтийн дуу их сонсдог байсан юм билээ. Энд ирээд UB паласт маркетингийн менежер хийж байсан. Тэгээд түүгээр эргэлдэж байгаад хоёр биенээ сонирхоод л гэр бүл болсон доо. Эхнэртэйгээ танилцсаны дараа намар нь “Хайр татсан бүсгүй” гээд ятгатай тоглолтоо хийж байсан. Тэр тоглолт сэтгэлээс гардаггүй ш дээ. Түмэн олон ч их мэддэг” хэмээсэн байна.