Театрт “элэгтэй” Хулан,Ганцэцэг хоёр

Драмын сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтдаг жүжигчин Т.Хулан, Д.Ганцэцэг нар хувийн карьераа хөөж, дэлгэцийн урлагт хүч үзэхээр театраа орхисон.

Д.Ганцэцэг “Хятадын Театр Урлагийн Их Сургууль”-ийн магистрийн сургалтаа амжилттай төгсөөд монголдоо ирээд удаагүй байгаа билээ.

Жүжигчин Хулан “Хадмын хайр” инээдмийн кинонд дүр бүтээж киногоо нээгээд удаагүй явна.

Тэрээр цахим хуудаснаа”Сэтгэлд уяатай Театрийнхаа уран бүтээлчидтэй уулзаад оройг сайхан өнгөрүүллээ Анна Каренина жүжиг үнэхээр сайхан жүжиг болжээ ойрд тайзны амьд харилцааг мэдрээгүй их удсан байна шүү! Сайхан байлаа найруулагч Наранбаатар болон ард ажилладаг арын албаныхан Уран бүтээлчиддээ халуун баяр хүргэе” хэмээжээ.