Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд уран мэх, эр бяраа гайхуулан Монгол Улсын начин хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат Х.Цогтгэрэл.

2020.10.24нд Монгол улсын начин цолын найраа хийжээ.

Дашрамд сонирхуулахад,Монгол Улсын  начин Х.Цогтгэрэл нь Монгол улсын гавьяат тамирчин , олимпийн мөнгөн медальт Д.Сумъяагийн нөхөр юм. Үндэсний бөхөөс гадна бөхийн жүдо барилдаанаар хичээллэдгийг нь бөх сонирхогчид анддаггүй.