Ард кино театрын орчим байрлах “CIRCLE K” сүлжээ дэлгүүрээр 2020 оны аравдугаар сарын 01-нд 14:00-15:00 цагийн үед үйлчлүүлж байсан эмэгтэй 00-д дутуу төрсөн байна. Улмаар нярайгаа хогийн саванд хаясан хэрэг бүртгэгдсэн.

Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас шалгаж нярайн ээжийг олсон. Нярайн ээж Улаанбаатар хотод ажил хийдэг 22 настай болох нь тогтоогдсон байна. Нярайн ээж цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “Хүүхэд төрөх гэж байгааг мэдээгүй, амьд байгааг нь ч мэдээгүй” гэж мэдүүлсэн байдаг.

Дутуу төрсөн нярай 1.1 кг бөгөөд ЭХЭМҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж өдгөө сэхээний тасгаас эрчимт эмчилгээний тасагт шилжсэн байна.
Хүүхдийн ээжийг шалгагдаж байгаатай холбоотойгоор аав нь хүүхдийг асарч байгаа аж.

Тэрбээр аав болсноо мэдээгүй бөгөөд хүүхдээ асарч байгаа аж. Улмаар хүүхдийн ээжтэй нийлж, гэрлэлтээ батлуулсан байна.