Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас Монгол улс хилээ хааж, тусгай үүргийн онгоцоор Хилийн чанад дахь Монголчуудыг эх оронд нь авч ирж байгаа. 2020 оны 10 сарын 29-ны байдлаар 91 улсаас 100 удаагийн нислэгээр 26 338 хүнийг эх оронд нь авч иржээ .


Үүнээс гадна Монгол улсад ирэх хүсэлтээ тавьсан гурван мянга гаруй иргэн УОК-т хүсэлт гаргаад байгаа юм.
Эх орондоо яаралтайгаар ирэх хүсэлтийг 200 гаруй хүн гаргаад байгаа аж.

Цаашид хилийн чанад дахь Монголчуудыг эх оронд нь авч ирэх ажил үргэлжлэх болно гэж Гадаад хэргийн сайд ГХЯ-ны мэдээллийн цагаар мэдээллээ