Тэртээх 2000 оны эхээр СУИС-ийн драмын ангийн нэг ангийнхан ангиараа “Хувьсал” продакшнд харъяалагдаж хэд хэдэн тайз дэлгэцийн уран бүтээлд тоглож, авъяас чадвараа гайхуулж тухайн үеийнхээ залуусыг байлдан дагуулж байв.

Тэдний дунд өсвөр наснаасаа алтны магнатын эхнэр болсон топ модель Д.Пүрэвсүрэн байсан нь олон нийт ангийнханыг нь фокуслахад хүргэсэн байх талтай.

Монголын хамгийн өндөр ханштай хөтлөгч, жүжигчин Ууганаа түүний гэргий Уянга, нэгэн хэсэг залуусыг байлдан дагуулж байсан “A-Cappella” хамтлагийнхан, драмын театрын гоё ганган бүсгүйчүүдийн нэг жүжигчин Г.Отгонцэцэг, дэлгэцийн уран бүтээлээрээ хүүхнүүдийн харцыг булаадаг жүжигчин А.Мөнхтөр. Тэд бүгд нэг анги бөгөөд өчигдөр ангийн уулзалт хийжээ.


Сонирхуулахад, оюутан байхдаа топ модель Д.Пүрэвсүрэнтэй нэр холбогдож, Туул голын эрэг дээр алтны магнат Мянганбаярт рекетлүүлж явсан гэх Д.Одбаяр оюутан ангийнхаа Н.Цэнгэлжаргалтай дэр нэгтгэж охинтой болсон.

Гэвч тэдний амьдрал дуусгавар болж Д.Одбаяр АНУ-д амьдарч эхэлсэн бөгөөд тэнд очоод мөн л оюутан ангийнхаа найз жүжигчин Г.Отгонцэцэгтэй хамтран амьдарсан. Тэд дундаасаа хөөрхөн хүүтэй болсон ч мөн л хоёр тийш болсон.