“Les Milles , “Turbo X” , HIIT тусгай хөтөлбөрүүдийн мэргэжлийн дасгалжуулагч, ХXXLady 2014 ТВ релатив шоу Шүүгч Дасгалжуулагч, “Mister and Miss Golden Gym” Хүрэл медальт Б.Хулан төрсний дараах таргалалтаас хэрхэн салахыг өөрийн цахим хуудаснаа зөвлөжээ.

Түүний хувьд фото модель Г.Чинсанаатай гэрлэж, хөөрхөн хүүтэй болсон. Хүү нь өдгөө 8 сар хүрэхэд ээж Б.Хулан нь хуучин бие галбираа эргүүлэн олж авчээ. Энэ тухайгаа тэрээр “Олон ээжүүд төрөлтийн минь талаар асуусан болхоор хуваалцхаар шийдлээ.
Ээжүүд бид өөрөөрөө ч бай хагалгаагаар ч бай адилхан сорвитой оёдолтой төрдөг. Өөрөөр төрөх үед хэмжээлшгүй их өвдөлт мэдрэнэ. Дараа нь дотор оёдол тавиулах гэх мэт үнэхээр хэцүү үе давдаг. Кесар мэс ажилбар нь 6-7 давхарга зүсэлт хийдэг ба энэ нь хүнд хагалгаандаа орно. Дараа нь эдгэх үйл явц маш удаан байдаг. Бас л өвдөлт мэдрэнэ оёдол сорвитой. Эцсийн бүлэгт бүгд үр хүүхдээ эрүүл төрүүлэхийн тулд өөрийн биеэ золиосолдог нь гарцаагүй үнэн.

Миний хувьд өөрөөрөө төрөх бүрэн бололцоотой байлаа. Сэтгэлээ бэлдээд явж байтал ус нь 36 дах долоо хоног дээр гарсан. Өмнөх өдөр нь зураг авхуулна гээд явж байсансхудлаа болов. Тэр үед хүүхэд тас хөндлөн байрлалтай, уг нь байрлалыг нь зөв болгох гээд эмчилгээ хийлгүүлж байлаа. Зөндөө дуншаад, хичээгээд болоогүй юмдаа. Тэгээд яаралтай мэс ажилбарт орсон. Тэнхээ их барагддаг юм билээ. Ямар ч сэтгэл зүйн бэлтгэлгүй хагалгаанд орох сэтгэл зүйн хувьд чанга юм билээ. Гол нь хүүхдээ эсэн мэнд хүлээн авсан нь чухал. (Гэхдээ л битүүхэн дотроо шоконд орж хагалгаагаар төрөхийг хүсээгүй л дээ. Өөр арга байгаагүй. Үнэндээ ямар ээж сайн дураар кесараар төрөхийг хүсэх вэ дэ. Учир шалтгаантай болоод л хагалгаагаар төрдөг юм байна гэж дотроо бодсон.) Миний ээж 3 хүүхдээ өөрөө төрүүлсэн. Дүү минь өөрөө төрүүлсэн байхад би ч гэсэн чадна л гэж үзсэн. Гэвч нөхцөл байдал миний хувьд өөр болсон юм даа ххэ. Учир иймд аль алинд нь сэтгэл зүйн бэлтгэлтэй байх нь зөв юм билээ. Би ээжүүдээр үнэхээр бахархдаг. Ямар их өвдөлт мэдэрч зовдог гэдгийг маш сайн ойлголоо. Төрсний дараах хүнд хагалгааны оёдол эдгээх, сэтгэл санаагаа тогтвортой байлгах, дааврын өөрчлөлт гэх мэт олон хэцүү үетэй тулгарсан ч шүдээ зуугаад хүүхдээ хараад даваад гардаг нь эмэгтэй хүний хүч чадал юм байна.

Кесараар төрсөн ч өөрийн биеэ буцаан авах бүрэн боломжтой. Би чадсан бол ТА адилхан чадах болно” гэжээ.