Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө мэдээллийн төвөөр 619 иргэн үйлчлүүлжээ.

Өөрөөр хэлбэл, ажлын нэг өдөрт Зөвлөгөө мэдээллийн төвөөр 60 гаруй иргэнд үйлчилгээ, зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна. Энэ хугацаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ирүүлсэн хариутай албан бичгийн 43.3 хувь, өргөдөл гомдлын 20 хувийг шийдвэрлэсэн бол бусад албан бичиг, өргөдөл гомдол хянагдаж байна. Ирүүлсэн албан бичгийн 26 хувь нь ЭИХХЦХГ, өргөдөл гомдлын 60 хувь нь ТГ-т ханджээ.