Улс төр гэдэг хүнийг хоёр нүүртэй байхыг шаарддаг ажээ. Тухайлбал Э.Бат-Үүл болон цэргүүд түүний өөрсдөө төрд ажиллаж байхдаа хөгжүүлж болох байтал юм хийгээгүй байж өнөөдөр эсэргүүцэл илэрхийлж улс төр байгаа нэгэн жишээг хүргэж байна.

Таны харж байгааэнэ зураг дээрх хүмүүс бол Гэр хорооллын хөгжлийн газрын дарга байсан Б. Батсүх, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга байсан н.Наранцэцэг нар юм. Тэд бол Э.Бат-Үүлийг хотын дарга байх үед төрд ажиллаж байсан хүмүүс. Өөрөөр хэлбэл тэдэнд нийслэлийг хөгжүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийг нэг мөр шийдэх боломж, бололцоо, хангалттай цаг хугацаа байв. Гэвч тэд олон хүний орон сууцанд орох хүсэл мөрөөдлийг талаар болгосон түүх бий. Гэтэл тэд өнөөдөр улс төр хийж, гэр хорооллынхны төлөө гэж дүр эсгэж байна.

Яг үнэндээ Гэр хорооллын хөдөлгөөнийхөн тэр чигээрээ Нийслэлийн засаг даргын тамгын газар, Захирагчийн ажлын албанд ажиллаж байсан хүмүүс. Тухайлбал, Э.Бат-Үүлийн хэвлэлийн төлөөлөгч н.Мөнгөнцэцэг, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга асан Наранцэцэг нар өнөөдөр өөрийн ажиллаж байсан байрандаа хашгирч олон нийтийг үймүүлсэн байна.

Уг нь Монголчууд идэж байсан тогоо руугаа нулимдаггүй. Тэдний энэ үйлдэл идэж байсан тогоо руугаа нулимж байгаагаас өөрцгүй юм. Нэгэн цагт энэ байгууллагад ажиллаж байсан тэд ийнхүү улс төржиж байгаа нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ?