Америкийн хоёр гоо үзэсгэлэнг нэг дороос…


Мэрилин Монро, Жэйн Рассел хоёрыг Америкийн түүхэн дэх хамгийн сайхан, дур булаам бүсгүйчүүд хэмээн нэрлэдэг. Тэд өөрийн цаг үе болох 1950, 1960-аад онд дэлгэцийн урлагийг шуугиулж явсан бөгөөд 1953 онд “Gentleman prefer blondes” буюу “Жентелмень шаргал үстэд дуртай” кинонд хамтран тоглосон байдаг. Инээдэмт мюзикл жанрын уг кинонд тоглосноор Мэрилин Монро нь Америкийн хамгийн дур булаам бүсгүй гэх алдрыг Жэйн Расселаас шилжүүлэн авсан ч гэж мэргэжилтнүүд ярьдаг. Тухайн үед Жэйн Рассел илүү нэр хүндтэй, байр сууриа олчихсон байсан тул 200,000 ам доллараар цалинжиж, Мэрилин Монро 7 хоногийн 500 доллараар цалинжиж байжээ.

Бэлтгэсэн Д.Жаргалсайхан