“Монгол Бекхэм” гэгддэг Г.Анархүү хоёр дахь амьдралаа загвар өмсөгч Ю.Балжидмаатай зохиож хүүтэй болсон. Түүний экс эхнэр Б.Тэмүүлэн Г.Анархүүгээс дутахгүй гэсэндээ маш хурдан амьдрал зохиож, дахин ээж болсон.


17-хон насандаа анхны охиноо төрүүлж байсан Б.Тэмүүлэн бүсгүй дэлхийн алдарт хүүхдийн Nuna брэндийн нүүр царай болсон байна. “Итгэл” кинонд тоглож өөрийнхөө фото моделийн карьеарыг нээсэн түүнийг “UB Comedy клубыг үүсгэн байгуулагч Батбилэгийн дүү гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.


Өдгөө 23 настай Б.Тэмүүлэн бүсгүй том охиныхоо аав болох Г.Анархүүтэй найз нөхдийн сайн харилцаатай байдаг гэнэ лээ.
Г.Анархүү салалтынхаа дараа “Би охиныхоо ээжид хайртай. Миний хувьд миний охины ээж, эмэгтэй хүнийг харах өнцөг тэр хүн дээр шал өөр байдаг. Одоогийн байдлаар бид хоёрын хайр дурлал гээд байх юм байхгүй, бие биенийгээ хүндэлдэг. Яг гэр бүлийн хүнээ хайрлаж байгаа юм шиг л хайрладаг. Бид хоёр хамт байлгүй дөрвөн жил болж байна.

Би үргэлж хамгийн сайн сайхныг л хүснэ. Хайртай хүнээ олоод үнэхээр хаппи байвал би баярлана. Эсрэгээрээ байвал асуудал өөр гэж ярилцлага өгч байлаа.