2000 оны эхээр “Овжин охид” кино үзэгчдийг байлдан дагуулж, уналттай байсан кино театруудыг дүүргэж байсан түүхтэй.

Хорин жилийн тэртээр овжин охид өнөөдөр ч монголын сор болсон бүсгүйчүүдийн тоонд багтдаг хэвээр. Өдгөө 40 насыг зооглосон тэднээс монголын толгой баяны гэргий болсон нэгэн байхад эгэл ардын дунд амьдарч яваа нэгэн нь ч байна.

Овжин гурван охины нэг жүжигчин Т.Оюунтуул саяхан төрийн дээд шагнал “Алтангадас”-аар шагнагдсан.