Жүжигчин Леонардо Ди Каприогийн “төөрсөн” ихэр Конрад Аннеруд

Жүжигчин Леонардо Ди Каприотой тун төстэй залуу Швед улсад амьдардаг ажээ. Уг залууг Конрад Аннеруд гэдэг бөгөөд модель гэнэ. Модель болж олны танил болохоосоо өмнө тэрбээр бартендер хийдэг байсан. Харин жүжигчин Леонардо Ди Каприотой төстэй гэх харьцуулсан зургууд анх цахим ертөнцөд тарсан тэр цагаас эхлэн ажлын санал ихээр ирж, улмаар моделиор ажиллах болсон аж. Өдгөө цахим ертөнцөд түүний дагагчид 100 000 хол давсан. Ингээд Леонардо Ди Каприотой төстэй залуугийн зураг болон тэдний харьцуулсан зургуудаас хүргэж байна.