Өнгөрсөн амралтын өдөр мөнхийн залуу Э.Одгэрэл, Азийн топ модель Д.Болормаа нараас эхэлсэн сор болсон топуудыг нэг дор цуглуулсан томоохон загварын шоу болсон.

“Nafa&Carardli” нэртэй уг загварын шоугаар их хотын трэнд өнгө, шинэ соёл, хэв маягийг дэлгэрүүлсэн гэхэд болно.

Тэгвэл уг тансаг шоуны цаад эзэн хэн бэ?
Тэр бол “Нафа Монголиа” ХХК-ийн захирал, 40 насны босгыг давж яваа Н.Солонго. Хар нялхаасаа эмээтэйгээ хамт модон түцэнд чихэр бохь худалдаж эхэлсэн тэрээр 31 жил тасралтгүй бизнесийн салбар, тэр дундаа брэнд бүтээгдэхүүний дунд амьдралаа өнгөрөөж, хэрхэн шинэ зүйл зах зээлд амжилттай нэвтрүүлэх арга ухаан суралцсан нэгэн гэдэг.


Өөрийн оруулж ирж буй дэлхийн брэнддээ монголын сор болсон загвар өмсөгчид, топ моделуудыг нүүр царайгаа болгосон. Топуудыг удирддаг бүсгүй өөрөө өндөр мэдрэмжтэй байх учиртай. Н.Солонго яг л тийм мэдрэмж нь ил харагддаг хүн гэсэн.