Цагтаа “твиттэрийн хатан хаан” нэртэй явсан UA Консалтинг ХХК-ийн хүний нөөц, үл хөдлөх компанийн захирал А.Урангоо ээжийнхээ талаар ингэж бичжээ.


“Бид бүгдэд нэг л боломж бсан, одооч бгаа. Энд Ариун салфетканы захирлын хүүхэд бнуу бишүү хамаагүй, манай ээжийн үйлдвэр яг л бусадтай адил бөөний цэг Нарантуул, Дүнжингарав, Номин супермаркетад байралдаг, та ч юуч үйлдвэрлээд ингэж ажиллаж болно. Энэ зүгээр хувь хүн өөрөө байгаа боломжоо ашиглаж тэр боломжиг дээрээ хэр үр дүнтэй ажиллаж бн вэ гэдэг ганц л асуудал ярих гэсэн юм. Би ээж аавыгаа намайг өглөө сэрэхэд орондоо унтаж байхыг нь амьдралдаа харж үзээгүй өссөн. Эртэч бас хөдөлмөрч мундаг угаасаа мэднэ, мэдэрчихсэн, ээжийн ээж аав багш хүмүүс. Тэгээд юу гэж? Тендэр булхай авч бсаныг нь сонсоогүй, тэд зүгээр л таны бидний анзаарахчгүй хэрэглээд хаядаг салфетка цаасны үйлдвэрлэгчид, тэхдээ тэд маш шаргуу тууштай ажилладаг. Дуураймалыг нь хийж л бхын, шүүмжилж магтаж л бхын, өрсөлдөгчид гэнэт гарч ирээд л больж л байх юм. Тэр зүгээр л ажилдаа сэтгэлээ зориулж шаргуу ажилладаг. Ариун үйлдвэрийн ажилчдаас ажлаас гарах солигдох гэсэн юм би лав сонсож бсангүй, өсч үржсээр… Би ээжээрээ бахархдаг, энэ хөдөлмөрийн үр дүнд би боловсрол эзэмшмж өөртөө итгэлтэй бие хүн болсон. Би ээж боллоо үр хүүхэд гаргаад өөрөө бизнес хийгээд алдаж оноод буруу зөвийг шүүж анзаарч ойлгодог болоод, хүний итгэл дааж ажиллах хэмжээнд одоо л дөнгөж хүрч бн, ээж маань шаргуу ажиллаж л бна. Намайг хүмүүс сайн муу хэлнэ, магтана бас үзэн ядна, амьдрал өрнөнө, бусдад тохиолддог бүхэн манай гэр бүлд тохиолдоно, тэд шаргуу ажиллаж л бн. Энэ постны дараа ээж надруу уурлана, хамаг юмаа бичдэг л гэнэ, тэд ажиллаж л бн. Ямарч ялгаа бхгүй. Хүнд тууштай сэтгэл, зорилт бхад юуны ч ард гардаг л бхгүй юу. Ариун үйлдвэр бол тууштай шаргуу хөдөлмөрийн үр дүн болохоос бусад импортын бүтээгдэхүүнтэй адил маркетингийн өгөгдөл биш! Бид энэ жишээн дээрээс суралцаж болно. Уйгагүй тууштай байх хэзээч алдагдал хүлээдэггүй, бид сонголтын шийдвэрээ өөрсөдөө л гаргаж үнэнд дэнслүүлдэг. Өдийг хүртэл хийсэн бүхэн чинь чамд чиний хэзээч алдагдахгүй үнэ цэнийг өгч бгаа. Өөр юу ч биш! Өв дамжсан үнэ цэнээ хайрлаарай, бүүр бөөцийлөөрэй, үгийг нь бас сонсоорой, бид модноос ургасан мөчир, эцэг эхээс төрч ивээгдсэн үрс шүү дээ, таны хүүхэд дахиад үргэлжилнэ.

Аан тийн, би юуч бичиж хийсэн тэд шаргуу ажиласаар л бн, ажилсаар ч байх болно” гэжээ.