Дуучин Д.Отгонжаргал гэхээр Миний ээж тэмээчин, Хайрлахын жаргал, Хун галуу гээд хүн бүрт өөр өөрийн танил, дотно дуунууд санаанд бууна.


Тэгвэл эрхэм дуучин маань сонсогч түмэндээ “Хун галуу” хэмээх уран бүтээлийн тоглолтоороо бэлэг барихаар бэлтгэл ажлаа хангасаар байна. Тэрбээр ирэх арваннэгдүгээр сарын 14-нд 19:00 цагаас Улаанбаатар паласын концертын их танхимд ганцхан удаа тоглохоор тов тогтоожээ. Түүний уран бүтээлийн цэнгүүнд Гавьяат жүжигчин, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, Соёлын тэргүүний ажилтан, “Хар сарнай”-н С.Амармандах, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Алтанжаргал, жүжигчин И.Идэрмаа, “UB DRUMS” бөмбөрийн хамтлаг, “Салхи” хамтлаг, бүжгийн “UB dance” зэрэг хамтлаг, дуучид оролцоно.