“Таван эрдэнэ” дууг дахин амилуулж олны танил болгосоноор ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн дуучин Ч.Алтантүлхүүр уяач залууст залилуулсан бололтой. Тэрбээр энэ талаараа өөрийнхөө цахим орчинд дахин пост бичиж оруулсан байна. Тодруулбал “Морин уралдаан уламжлал шинэчлэл” хөдөлгөөний залуус 2018.05.04-ны өдрийн тоглолтоос нь тус бүр нь 20.000 төгрөгийн үнэтэй 300 ширхэг тасалбар авсан байна. Улмаар мөнгийг нь өгөлгүй өнөөдрийг хүрсэн аж. Энэ тухай өмнө нь дуучин бүсгүй өөрийнхөө цахим хуудсанд бичиж байсан ч залуус тухайн постыг устгуулж байсан юм.


Тухайн үеийн постонд “Сайн байцгаана уу? миний бие 2018.05.04-ний өдөр өөрийн “Хайрлах тусам гэрэлтэнэ” нэртэй хоёр дахь бие даасан тоглолтоо Улаанбаатар паласт хийсэн билээ. Тус тоглолтын маань үеэр “Морин уралдааны уламжлал шинэчлэл хөдөлгөөн”-өөс холбогдож, “Бидний зөвөлгөөн болох өдөр өөрийн тань тоглолт болох юм байнаа, зөвлөгөөнд оролцож буй 300 уяачаа үзүүлэх гэсэн юм” гээд тус бүр нь 20.000 төгрөгний үнэ бүхий төв суудлын 300 ширхэг билетийг тухайн өдөр нь мөнгийг шилжүүлэхээр тохироод, хөдөлгөөн зохион байгуулагчид гэх Галбадрах, Цэрэндаш, Батчулуун, Гантулга, Ариунболд нар нь гуйхад нь итгээд бүгдийг нь байхад нь хүлээлгэн өгсөн билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл 2 сар гарны хугацаа өнгөрөөд байхад одоог хүртэл тооцоогоо дуусгаагүйгээр барахгүй одоо бүр утсаа авахгүй, авсан нь бие биерүүгээ түлхэж хуулиараа яв гэсэн зүйл ярьж байна. Уран бүтээлчийн бие даасан тоглолт гэдэг бол тухайн хүн маш их их хөдөлмөр, хөлс хүч , мөнгө хөрөнгөө зориулж хийдэг. Ийм сайхан морины хийморьтой, олон уяачдыг удирдан уриалах гэж оролдож яваа эдгээр залуус хүний хөлс хөдөлмөрийг үнэлж хүдэтгэх жудагтай ёс зүйтэй байх нь зөв болов уу…
Миний хувьд үнэхээр аргаа барахдаа энэ post-ыг оруулж байна. Хэрвээ эдгээр залуус post-ыг маань харж байгаа бол тооцоогоо дуусгана уу. Таньж мэддэг хүн нь харсан бол дамжуулж хэлж өгч туслана уу… Дуучин Ч.Алтантүлхүүр” хэмээн биччиж байсан билээ.


Тэгвэл дээрхи уяач гэх нөхөд өнөөдрийг болтол мөнгө өгөөгүй бөгөөд одоо утсаа авахаа больж зарим нь дугаарыг нь блок хийсэн гэнэ. Энэ талаар дуучин Ч.Алтантүлхүүр: “Өглөөний мэнд Манайхаан туслаарай “Морин уралдаан уламжлал шинэчлэл” гэсэн хөдөлгөөнөөр овоглосон энэ залуус аль нутгийн, юу хийдэг залуус вэ? Холбогдож чадахгүй байнаа, хэдэн төгрөг авах ёстой юмаа, 4 сар боллоо. Утсыг маань блок хийгээд, зарим нь утсаа авахгүй юм. Энэ post-ийг харж байгаа хүн бүхэн боломжоороо #share хийж, утасруу нь #залгаж “Мөнгийг маань өгхийг сануулж өгч” туслаач…please 99811114, 99114725, 99119636, 99072525, 88077605 аргаа бараад та бүхнээс тусламж хүслээ…БАЯРЛАЛАА” хэмээн арга буюу дахин пост бичжээ.
Дуучин бүсгүй нь хувьд ахин дахин ийм пост оруулж байгаагаас үзэхэд залилангийн шинжтэй үйлдэл гарсан нь үнэн бололтой. Энэ мэт залилангийн шинжтэй ажиллагаа хийгээд яваад байгаа уяачид гэх залуус дуучин эмэгтэйг хохиролгүй, гомдолгүй болгоод өгөх нь зөв биз ээ.
Бид энэ талаар талуудаас тодруулга авч эргэн мэдээлэх болно.