Агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн Ерөнхий газар хамтран урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.

Шалгалтаар “Дун Фан интернэйшнл трейд” ХХК, “Мөнхбаясах кэйсэнг” ХХК, “Хасумегаватт” ХХК, “Төгс бүтээмж” ХХК, “Эс Эс Си Монголиа фүүд” ХХК, “Стандарт шуудай” ХХК, “Сайле фүүд” ХХК гэсэн аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс түлсэн зөрчлийг илрүүлэн 247,2 тонн түүхий нүүрсийг хураан авч, “Амгалан дулааны станц”-д шилжүүлсэн байна. Мөн агаар хамгаалах төхөөрөмж ажиллуулах журам зөрчсөн “Петранано” ХХК, “Амин хүнс” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын торгуулийн арга хэмжээ авчээ.

Нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүргүүдийн гэр хорооллын 21 хорооны айл өрхийг хамруулан сайжруулсан түлшний хэрэглээ болон түүхий нүүрс түлэхээс урьдчилан сэргийлэхэд зорилгоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 259 албан хаагч ажиллаж байна.

Иргэн Та түүхий нүүрс түлж буй мэдээллийг НМХГ-ын 70128012 дугаарын утсанд өгч, агаарын бохирдлын эсрэг хамтдаа хүчээ нэгтгээрэй.