Монгол улсын гавьяат жүжигчин, Монгол улсын хошин урлаг, тайз, дэлгэцийн нэрт жүжигчин Луушааны Баттулга энэ өдөр 45 нас хүрч байна.

Тэрээр 1975 оны 11 сарын 6-нд эцэг Луушааны хөвүүн болон төржээ. Түүний аав нь Улаанбаатар хот, ээж нь Хэнтий аймгийн Биндэр сумынх аж.


МУГЖ Л.Баттулга 1993 онд дунд сургууль, 1997 онд СУИС-ийн кино драмын жүжигчний ангид суран төгсч хошин урлагт хөл тавьсан бөгөөд 25 жилийн турш хошин урлагийн Х-Түц хамтлагт ажилласан байна. Өдгөө чөлөөт уран бүтээлч бөгөөд найзууддаа нийлэн уран бүтээл тууривж байна.