Төрийн соёрхолт, “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин, продюсер Д.Болд, “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Д.Уламбаяр нар ‘The Voice’ шоуны шүүгч хийгээд хэдийнээ 2 жил болжээ. Мөн тэд гэр бүлийн найзууд бөгөөд саяхан Д.Болдын “One shot” дууны шинэ клипэд Дуучин Ука нөхрийн хамт тоглосон.

Өчигдөр Укагийн төрсөн өдөр тохиосон бөгөөд давхар баярлан “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан.Д.Болд цахимд “Хөдөлмөр хүнийг бүтээнэ Чи өөрийгөө гайхалтайгаар бүтээж яваа…Төрсөн өдрийн мэнд хүргэе!!!!!Алтан гадас од шиг үргэлж гялалзаж яваарай” хэмээсэн байна.