Ханиад томуу ихтэй энэ үед дархлаа дэмжих, ханиадны эсрэг цай бэлдэцгээе


Лемон-2ш

Жүрж-1ш

Куркума-1ц.х /турмерик/

Цагаан гаа-70гр

Корица -1ц.х /синамон/ хийхгүй байж болно.

Цэвэр зөгийн бал-300гр

Бэлдэх арга:

Лемоноо хэрчээд ясыг нь авна жүржээ бас хэрчинэ. Цагаан гааны хальсыг аваад жижиглэж хэрчинэ. Саванд хийгээд дээр нь корица болон куркумагаа хийгээд дээр нь зөгийн балаа хийж хутгаад шилэн тагтай саванд хийж 7хоног сэрүүн газар хадгалаад уувал бүр сайн шууд уусан ч болно. Халуун усанд найруудж ууна.