Жүжигчин С.Өлзийхүү бол хошин урлагийн анхдагчдын нэг билээ. Түүний нөхөр найруулагч Хүсэлбаатар гэдгийг хүмүүс мэдэх байх. Багаасаа тэднийг харж өссөн охин Баярмаа өөр мэргэжилтэй ч мөн л урлагийн салбар луу уусан орсон. Баярмаа доороо эрэгтэй дүүтэй бөгөөд мэдээлэл тийм ч их биш.

Гангстерууд киноны нээлт сайхан болжээ.Кионы нээлтийн үеэр Жүжигчин С.Өлзийхүү охин Х.Баярмаатайгаа чацуу мэт залуухан үзэсгэлэнтэй харагдаж байлаа.

Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Хүн ер нь хэлэхээс нааш мэддэггүй, илүүдэл жинтэй байна гэж боддоггүй юм байна. Охин маань /жүжигчин Баярмаа/ АНУ-аас зуны амралтаараа ирэхдээ “Detoх diet” хэмээх одуудын дэглэмийг санал болгож, кино зураг авалтаасаа өмнө дэглэмээ барьж эхэлсэн. Үүнтэй хавсарч “Ари Иог”- т явж, “River club”-т фитнессээр хичээллэснээр 10 кг жинг ядах юмгүйгээр хаясан. Одоо бол бүх зүйл хөнгөн санагдаж, өмнө нь яаж илүүдэл жинтэй байсан юм бол гэж бодогддог болсон” хэмээж байжээ.