“Альфа” театрын найруулагч М.Батболд ОХУ-ны Оросын театр урлагийн сургуульд найруулагчаар суралцаж төгсөхдөө алдарт зохиолч Гётегийн “Фауст” жүжгээр дипломын ажлаа хамгаалж, уг жүжгээ хоёр жилийн өмнө Монголын тайзнаа тавьж байсан. Тэрбээр уг жүжгээ шинэчлэн найруулж, гуравхан удаа үзэгчдийн хүртээл болгосон.

“Альфа” театрын нээлт ФАУСТ жүжгийн ёсолгооны үеэр Месфистофелийн дүрд тоглож буй жүжигчин Т. Бархүү хайрт эхнэр И. Одончимэгийг ороолтоороо бугуйлдан үнсэж буй романтик мөч.