Ерөнхийлөгч Х.Баттулгын хүргэн О.Тэнүүнийг “Оюуны ундраа” группын эзэн Отгонбаярын хүү гэдгийг уншигчид та бүхэн андахгүй байх. Бага балчраасаа гадаад дотоодын хамаг сайн гэсэн сургуулиудыг дүүргэсэн тэрээр халамж сайтай хань. Эхнэрийнхээ гал тогооны ажилд идэвхитэй оролцдог талаар “тэргүүн охин” Б.Намуун ярьсан байдаг.


Тэгвэл О.Тэнүүн өчигдөр ойр дотныхондоо гараа гарган таван цулын цуйван сэгсэрч өгчээ. Түүний гарын хоолны амт гэж муухан ресторанаас илүү байдаг гэж нөхөд нь хэлдэг.


Хүн бүрийн тэр бүр амттай хийж чаддаггүй таван цулын цуйванд О.Тэнүүн мастер нь бололтой.