Дэлхийн соёл урлагийн тавцанд эх орныхоо нэрийг тамгалж яваа хамтлаг бол “The Hu”. Эх орондоо ирээд хамтлагаараа Төрийн дээд шагнал “Чингис хаан” одонг хүртсэн тэд өчигдөр буюу энэ сарын 8-нд нижгэр баярлажээ.


Тус хамтлагийн соло гитарчин А.Жамбалдорж хайртай бүсгүйтэйгээ тансаг хурим хийж, шинэ цагийн сор болсон урлаг соёл, нийгмийн зүтгэлтнүүдийг нэг дор цуглуулсан гэнэ.

Ёстой л хундага тавихгүй шимийг хүртэж, хутга тавихгүй махан хоол идсэн талаар зочид дор бүрнээ хүүрнэх аж.
А.Жамбалдоржийн хувьд зөвхөн соло гитарчин хийдэггүй, өөрийн гэсэн барилгын компанитай чамлахааргүй хөрөнгөтэй нэгэн.