Өөрийнхөө амьдралыг уран бүтээлээсээ дутахааргүй сенсаци болгодог нийтийн дуучин Э.Чулуунчимэг хоёр дахь амьдралаа Баянхонгор аймгийн харъяат улсын начин Цэрэнтогтохтой холбоод багагүй хугацааг үдсэн.

Өнгөрсөн амралтын өдөр Цэрэнтогтох начин хэр агсам болохоо The Nordic restaurant-аар үйлчлүүлж байхдаа олон нийтэд харуулсан. Тэрээр үйлчилгээнийхээ тооцоог хийхээс татгалзаж зөөгч рүү шил шидсэн талаар тус рестораны зохион байгуулагч нийтэд дэлгэсэн.

Харин өнөөдөр дуучин Э.Чулуунчимэг нөхрөө өмөөрч “Харилцаанаас харилцаа үүсдэг. Эерэг сайхан байсантай хэн ч эерэг л харьцана. Сөрөг муугаар чичлээд байвал өт хүртэл арвалзана” хэмээн бичжээ.
Харин улсын начин Цэрэнтогтох рестораны хамт олноос уучлал хүсч, бичлэгээ устгахыг хүссэн байна.

Бичлэгийг хийсэн гэх тухайн рестораны зохион байгуулагч өөрийн цахим хуудаснаа “Хүний хань юм хойно өмөөрнө л хөөрхий хивсэн дээр нус цэрээ хаяад яваад байгаа нөхрөө болиулахгүй би дуугүй харж тэвчиж зөндөө л суусандаг хэдий үйлчлүүлэгч хаан ч гэлээ соёлтой газар соёлтой л үйлчлүүлэх

 

хэрэгтэй. Цаг тухайдаа үйлчилгээ авсан бол цаг тухайд нь тооцоогоо хийж сурах хэрэгтэй шдээ. Зөөгч хүүхдүүд зодох текрүү ирэхэд нь би бичлэгээ зогсоосон би маш их тэвчиж2 хальт л бичсэн шүү санаатай хүн бол эхнээс нь бичих л байсан байх тэр цагт эдгээр хүмүүс ингэж аашлах уу камерын бичлэг хуулаад тавья л даа тэгээд юу гэхийн сонсъё яршиг… Зөөлөн байхаар давраад байхын дээрэлхүүлээд байж байх нь сайхан байгаа юм байхдаа Чука одоо…” гэжээ.