Сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд хоргүй хавдар буюу миом ихээр бүртгэгдэх болсон. Таргалалт, удамшил, гармоны улмаас моим үүсдэг бөгөөд манай улсад эмч нар “Эсмия” гэх эмийг зөвлөдөг.

Монгол улсын зах зээлд бараг 500 000 төгрөгөөр худалдаалагдаж буй уг эмийг хэдийгээр худалдаанаас татсан ч өнөөдөр зарим эмийн сангуудаар худалдаалагдаж байгаа юм.

Уг эм нь гармоныг зохицуулсанаар миома томрохоос урьчилан сэргийлэх мөн хоргүй хавдарын үeд илэрч буй өвдөлт болон цус их алдах зэрэг шинж тэмдэгийг багасгах үйлчилгээтэй ч хоргүй хавдар гэх өвчинг эмчилэх эм бол биш аж.
Үүгээр ч зогсохгүй тус эм нь элгэнд сөргөөр нөлөөлдөг болох нь судалгаагаар тогтоогджээ. Тодруулбал, нийт 765,000 өвчтөн Эсмя эм ууснаас найман хүнд элэгний хүнд гэмтэлтэй болсон бөгөөд ховор тохиолдолд Эсмя нь элэгний хүнд гэмтэл үүсгэж байгааг PRAC тогтоосон юм.Тиймээс PRAC нь Эсмия эмийг элэгний асуудалтай эмэгтэйчүүдэд хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Хэрвээ эмэгтэй танд эмч чинь уг эмийг санал болговол ууж эхлэхээсээ өмнө элэгний үйл ажиллагааны шинжилгээг өгөх хэрэгтэй. Таны элэгний ферментүүд нормоос дээд хэмжээнээс хоёр дахин их байвал уг эмийг уухгүй байх шаардлагатай.
Харин уг эмийг одоо ууж байгаа бол элэгний үйл ажиллагааны шинжилгээг сард нэг удаа, эмчилгээний эхний хоёр курс тутам нэг, эмчилгээгээ зогсоосноос хойш хоёр болон дөрөв дахь долоо хоногт элэгний шинжилгээ хийлгэх ёстойг анхаараарай. Шинжилгээгээр элэгний фермент хэвийн хэмжээнээс гурав дахин их байвал эмчилгээг зогсоох ёстойг анхаарна уу.

Үүнээс гадна уг эмийг ууж байх хугацаанд дараах шинж тэмдэг илрэх юм бол шууд зогсоох шаардлагатай.

• Толгой эргэх

• Ходоод өвдөх

• Дотор муухайрч өвдсөн мэт мэдрэмж төрөх

• Яс, булчинд өвчин орох

• Хөх хөндүүр оргиж зовиуртай болох

• Хэвлийн доод хэсгээр өвдөх

• Нүүр халуу оргих

• Биeийн жин нэмэгдэх

• Сэтгэл зүй тогтворгүй болох

• Толгой эргэх

• Ам хатах

• Үс унах

• Арьс хуурайших

• Х хөлрөх

• Цус алдах

• Үтрээнээс хэвийн бус ялгадас гарах

• Үтрээний бичил орчин хэвийн бус болох

• Хөхнөөс цус гарах

• Хэвийн бусаар хавагнах

• Ходоод дотор гэдэс хоол боловсруулах эрхтэний цус алдах

• Гэдэс хийгээр дүүрэн мэт болж цанхайж эхлэх юм бол яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.

Орчуулсан А.Маша