Цуутай хүүхэн хуримгүй, дуутай тэнгэр хургүй гэдэг үг монголчууд бидний дунд амнаас ам дамжин ирсэн. Хэдэн сая, хэдэн тэрбум хүний дундаас сайн ханьтай болно гэдэг амаргүй. Зохиосон амьдрал нь болж бүтэхгүйн улмаас салж, дараагийн амьдралаа зохиодог явдал үеийн үед байсаар ирсэн. Тэгвэл олны танил бүсгүйчүүдээс хоёр болон түүнээс олон амьдрал зохиосон бүсгүйчүүдийг тоймлон хүргэе.

Тэргүүн охин Б.Намуун

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын “Тэргүүн охин” гэх гуншин зүүх болсон ууган охин Б.Намуун нь 2012 онд сүр дуулиантай хурим найр хийж байлаа. Б.Цог гэх даруухан залуутай Хөвсгөлийн жуулчны баазад гэрлэж, хуримын зочдоо нисэх онгоцоор зөөж байсан Б.Намуун харамсалтай нь хоёр жил ч бололгүй нөхрөөсөө салсан. Анхны амьдралдаа цэг тавьснаас хойш аавынхаа улс төрийн ажилд анхаарч явсан Б.Намуун дараагийн болзоонд явж, “Оюуны Ундраа” группийн захирал С.Отгонбаярын том хүү О.Тэнүүнтэй хоёрдахь амьдралаа эхлүүлсэн. Тэд дундаасаа нэг охинтой.
Хадам аав нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан, УИХ-ын гишүүн С.Амарсайханы төрсөн ах бөгөөд О.Тэнүүн “Оюуны ундраа пропертиз” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Зайсан хилл” цогцолборын зохион байгуулагчаар ажилладаг юм билээ.

Улс төрч Ц.Оюунгэрэл

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийг хүний эрхийн хуульч гэдгээр нь мэддэг. Тэрээр ЗХУ-д сургууль төгсөж ирээд, Хөвсгөл аймагт нягтлангаар ажлын гараагаа эхэлсэн. Нийгмийн идэвхтэй түүнд оролцоогүй салбар гэж бараг үгүй. Мэргэжил дээшлүүлэхдээ ч шаргуу зүтгэсэн нэгэн.
Түүний анхны хань том хүү Б.Идэр-Одын төрсөн аав онгоцны ослоор зуурдаар нас нөгчсөн гэдэг. Харин хоёр дахь нөхөр буюу охин Одмаагын төрсөн эцэг Оюунгэрэл бүсгүйтэй үзэл бодлын зөрүү ихтэй байсан учраас салсан. Харин гурав дахь нөхөр нь Жефри хэмээх америк эр. Тэд Стэнфордын их сургуульд суралцаж байх үед нь танилцсан аж. Түүнтэй гэрлэсэн тухайгаа Ц.Оюунгэрэл “Сургуулиа төгсөх жилээ интернэтэд 20 доллар төлж, заяаныхаа ханийг олох зурхай худалдаж авсан юм. Сарын дараа Францын зурхайчаас надад хариу ирсэн. Тэнд “зургадугаар сарын 8-нд та заяаныхаа ханьтай учрах болно. Хэрэв энэ өдөр гэрлэх санал тавьсан хэн нэгний саналыг хүлээж авахгүй бол та 40 жилийн дараа заяаныхаа ханийг олно” гэсэн байсан, Тэр үед би 37-той байлаа. Гэтэл зургадугаар сарын 8-ны өдөр хэн ч надад гэрлэх санал тавьсангүй.
Маргааш нь тэр дипломоо хамгаалах ёстой байсан болохоор өдөржин л шалгалтандаа бэлтгээд гэрээсээ ч гараагүй юм чинь яаж ч гэрлэх санал хүлээн авах билээ дээ. Харин маргааш нь дипломоо хамгаалж, хоёр өдрийн дараа диплом бичихэд тусалсан бүх хүмүүсийг урьж, талархлын үдэшлэг хийсэн юм. Түүн дотор Жефф ч багтсан байлаа. Гэтэл Жефф надад гэрлэх санал тавьж, бөгж бэлэглэсэн. Бүр гайхаад, юу гэж хариулахаа ч мэдэхгүй байлаа.

Зургадугаар сарын 8-нд заяаныхаа ханьтай учирна гэсэн. Гэтэл 11-ний өдөр ийм санал ирдэг. Хэрвээ энэ саналыг хүлээж авахгүй бол би 77 настайдаа заяаныхаа ханьтай учирна гэсэн. Тэгээд Жеффээс “Чи бөгжөө хэзээ худалдаж авсан бэ” гэж асуусан чинь “Зургадугаар сарын 8-нд” гэдэг байгаа. Би ч итгэхгүй “Тэгвэл мөнгө төлсөн баримтаа үзүүл” гэлээ. Үнэхээр Жефф маань 8-ны өдөр мөнгө төлсөн баримт гарган ирж үзүүлсэн” гэжээ. Тэгээд л юу ч бодолгүйгээр шууд зөвшөөрсөн гэсэн. Ийнхүү Ц.Оюунгэрэл гурав дахь нөхөртэйгөө гэрлэжээ.

Шарк Н.Цэлмүүн

Монголын тэргүүн баяны ганц охин Н.Цэлмүүн анхны амьдралаа 400 саяын өртөгтэй хуримлан, эхлүүлж байв. 2003 оны явдал л даа. Нисдэг тэрэг, нижгэр машины цуваагаар Улаанбаатараас гарсан зочид Хэрлэнгийн хөдөө арал, МАК-ийн эдлэнд хүрч очин хөлгүй хуриманд оролцож байв. Хүргэн хүүгийн нэр Д.Цолмон. 20-р зууны нэрт романч Ч.Лодойдамбын зээ хүү.
Гэвч хосуудын амьдрал дөрвөн жилийн дараа салалтаар өндөрлөсөн. Нөхрөөсөө нэг хүүтэй салсан шарк гүнж дараагийн гэрлэлтээрээ ёстой шарк “агнасан”нь Сү.Батболдын ууган хүү Б.Баттүшиг. Насны зөрүүтэй хосууд 2018 онд “Тэрэлж”-ийг донсолгосон нижгэр хуримыг төрийн тусгай хамгаалалтан дор хийсэн. Гуравдахь хүүхдээ төрүүлсэн Н.Цэлмүүн Монголын хамгийн чинээлэг, зиндаархуу бүсгүйчүүдийн нэг.

Топ модель Д.Пүрэвсүрэн

10 жилийн дунд сургуулийн сурагч байхдаа алтны магнат, “хүүхний эрлэг” Ц.Мянганбаяртай анхны амьдралаа эхлүүлж, Мөнхжин хэмээх хөөрхөн охинтой болсон хүн бол топ модель Д.Пүрэвсүрэн. Нөхрийнхөө хүүхэн шуухны асуудлыг тэвчиж чадаагүй тэрээр дээд сургуулиа төгсөнгүүтээ охиноо аваад төрхөмдөө буцсан. Тухайн үед нөхөр нь “ард түмний мисс” Ариунцэцэгийг жирэмслүүлсэн байсан гэдэг.
Хэсэг хугацаанд ганц бие бүсгүйн амьдралаар эрх чөлөөгөө эдэлж явсан Д.Пүрэвсүрэн үе тэнгийн Ганбаяр гэх бизнесмэн эртэй дэр нэгтгэж, өдгөө “Алдарт эх”-ийн одон хүртээд буй.

Мөөм Зулаа

Өөрийн стиль имиджээ том хөхөөрөө тодорхойлсон хөтлөгч Зулаа эрчүүдийн сонирхолыг яахын аргагүй татдаг. Энгэр задгай хувцас,эрээ цээргүй яриа нь эрчүүдийг үнэхээр солиоруулдаг байв. “Шоу биз” нэвтрүүлгийн хөтлөгч Зулаа нэг хэсэг дуучин Д.Болдтой нэр холбогдож нэлээдгүй хугацааг үдсэн.
Дуучин Болдоос гадна,УИХ-гишүүн Н.Номтойбаяртай хүртэл амраглаж амжсан тэрбээр адтай бүсгүй. Телевизийн шоу нэвтрүүлэг хөтөлж олон харчуудын хараанд өртөж “Мөөм зулаа” гэх хочтой болсон.
Дуучин Нарагаас дутахааргүй хөхөөрөө өөрийгөө таниулсан гэдэг. Олон харчуудтай нэр холбогдож залхсан уу “Мөөм” Зулаа хувийн амьдралдаа анхаарч “Бэрэн” группын бэр болж анхны амьдралаа эхлүүлэн, үрийн зулай үнэрлэсэн. Гэвч тэдний амьдрал хоёрхон жилийн настай байв. Тэрээр хүүгээ нэг настай байхад хоёр дахь МИАТ-ын Хоролсүрэнгийнд хүүтэй эхлүүлсэн бөгөөд дахин хүүхэд төрүүлж, эхнэр хүний жаргалыг эдэлж суугаа гэнэ лээ.

 

Дуучин Д.Оюунтүлхүүр

Сумочдоос түрүүлэн эх орныхоо нэрийг арлын оронд цуурайтуулсан дуучин Д.Оюунтүлхүүрийг манайхан хар багаасаа амьдралд хөл тавьж, өөрөө өөрийгөө бий болгосон сайхан бүсгүй хэмээн хүндэлдэг. Гэвч сайхан бүсгүй жаргадаггүйн үлгэр түүнийх байсан гэхэд болно.
Хүүхэд ахуйдаа сэтгэлээ өгсөн анхны хайр нь “Хар сарнай”-гийн Амараа байсан бөгөөд багагүй олон жил нэр холбогдож явсны эцэст салаа замын эрхээр салж, тус тусын амьдралыг хөөсөн. Амараагаас салсанаасаа хойш тэрээр ёстой санаанд оромгүй сонголт хийж, олныг гайхуулсан.
Өөрөөр хэлбэл, хүүхнүүдийн эрлэг “баян” Базараатай анхны амьдралаа эхлүүлж, хоёр гүрэн дамнасан цуутай хурим хийж байсан билээ. Бяцхан охин, гэргий хоёроо орхин байж дуучин бүсгүйтэй ханилсан Базараа залуу байхынх л бизнес эрхэлдэг, нэлээд тогтворгүй харцтай, хөдөлгөөнтэй байсан гэдэг. Оюунтүлхүүртэй сууснаар хэсэг мандан бадарч, бизнес нь ч өргөжиж, Япон Монголын хооронд жим зам гартал нисч, бизнес, амьдралаа хослуулж явсан Базараа нэг л нартай өдөр дуучин бүсгүйг орхиж, анхны эхнэр, хүүхэд дээрээ эргэж ирж, цуут хуримаар эхэлсэн хамтын амьдрал төгсгөл болсон. Дуучин бүсгүй хоёр дахь нөхрөөрөө Балдорж гэх эрийг сонгож, чимээгүйхэн хуримаа хийж, үрийн зулай үнэрлэсэн. Амьдралд нэг алдсан, хоёр дахиа алдахэрхгүй сонголт хийх учиртайг гадарлах дуучин бүсгүйг тулхтай, төрийн алба хашдаг, мундаг залууг насныхаа ханиар сонголоо гэх хүн цөөнгүй байсан.

Топ модель Ариунбилэг

 

“Гоёл-2014” наадмын тэргүүн шагналыг гардаж, топ модель өргөмжлөл хүртсэн С.Ариунбилэг шагнал хүртснийхээ дараахан гэр бүлдээ маш их хайртай, тэднийхээ хүчинд ийм амжилтанд хүрсэн хэмээн тодорхойлж байлаа. Албан ёсны гэр бүлтэй, хүүхний эрлэг Мянгаатай нэр холбогдоогүй анхны топ модель хэмээн нөхөр охин хоёроороо ПиАр хийж явсан бүсгүй тун удалгүй программист мэргэжилтэй нөхрөөсөө салсан.
Түүний хоёр дахь нөхрөөр “Хөх чоно” группын өв залгамжлагч П.Мөнхтулга сонгогдож, хэсэгтээ “жаргасан”. Гэвч тэдний амьдрал хэдхэн сарын настай байсан бөгөөд топ модельд гар хүрсний улмаас салсан гэх мэдээлэл байдаг. Түүнээс хойш топ модель усанд хаясан чулуу мэт сураг алдарсан.