“Оогий хийлс” болон “Оогий Эдү” хөтөлбөрийг үүсгэн байгуулагч, Австралийн “АйТи” компанийн Глобал пи ар захирал, Австрали Азийн бизнес консулын ТУЗ-ийн гишүүн, МҮОНТВ-ийн Австрали дахь сурвалжлагч О.Оюунцэцэгийг танихгүй хүн ховор. Түүний “Оогий” брэндийн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд амжилттай худалдаалагдаж байгаа.


Ганц бие ээж статустай олон жил амьдарсан тэрээр гадаад эрийг хань нөхрөөрөө сонгоод удаагүй.
Түүний хүү харин ийм том залуу болжээ. Оогий анх хүүгийнхээ ирээдүйн төлөө алс холын Австриал улсад суурьшсан гэдэг. Тэрээр хүүгийнхээ эх хэлийг байнга давтуулдаг талаараа нэгэн хэвлэлд ярьсан байдаг. Энэ тухайгаа “Хүү маань монгол хэлтэй монгол хүүхэд. Хүүхэд эхлээд эх хэл дээрээ чөлөөтэй сэтгэж сурах хэрэгтэй. Хоёр, гуравдагч хэлийг хажуугаар нь сурч болох ч унаган хэл заавал тухайн улсын тусгаар тогтнолын илэрхийлэл болсон “эх хэл” нь байх ёстой. Крис бид хоёр хүүдээ “Монгол хэл бол чиний бэлэг юм” гэж зааж сургаж, монгол хэлний тусгайлсан гэрийн цагтай болсон нь ч учиртай. Ирээдүйд гарах хүүхдүүддээ ч эх хэл, соёлоо өвлүүлэн үлдээх үүрэг биднийх” гэжээ.