Эмоци хамтлагаас ажлын гараагаа эхлүүлсэн Ж.Тэгшжаргал нэрт зохиолч Сорогдогийн Жаргалсайханы бүтээл “Шөнө дундын бүжиг” жүжгийг гол дүрд тоглох ажээ. Тэрээр жүжигтээ хэд хэдэн тайчих хэсгийг үзүүлэх бөгөөд өөрийн гоолиг бие гоо сайхнаа гайхуулаад амжих юм.


Жүжигчин бүсгүйн хувьд “Мотив” хамтлагийн ахлагч Эрдэнэбаяр буюу Жижгээтэй ханилан сууж, дундаасаа үр хүүхэдтэй болсон. Гэвч ханилсан нөхөр нь удаа дараа хар тамхины гэмт хэрэгт холбогдож, улмаар аавынд орсноор тэд амьдралдаа цэг тавьсан.

Нөхрөө “аав”-ынд ачуулснаас хойш нэг хэсэг сэтгэлзүйн тогтворгүй байдалд байсан төдийгүй ажлаа сольсон гэдгийг эх сурвалжууд хэлдэг.


Ямартаа ч, урлагаас хэсэг завсарлаг авсан Ж.Тэгшжаргал “Mugen” энтертайнмент болон “Sugar box” клуб хамтран шинэчлэн толилуулж буй “Шөнө дундын бүжиг” жүжигт ажиллаж байна. Уг жүжиг нь 21-ээс дээш насныханд зориулсан бөгөөд арваннэгдүгээр сарын 13-ны 22:00 цагаас “Mugen” энтертайнмент клубт тоглох аж.