О.Баасанхүү: АТГ байгууллагыг татан буулгах саналтай байна
Аль ч улсад байдаг хамгийн их хэрэгтэй байгууллага бол АТГ. Манайд ч гэсэн бусдын жишгээр энэ байгууллага байгаа. Гэхдээ манай улсад байгаа АТГ байгууллага юу ч хийдэггүй, улс төрчдийн гар хөл болсон байгууллага учраас татан буулгах саналтай байна. Хэвлэлээр асар олон авилгалын хэргүүд зарлагддаг. Нэг ширхэг ч хэрэг бүрэн шийдэгдээгүй. Энэ байгууллага 464 орчим хэрэг шийдэх оролдлого хийж байгаагаас 64 хэргийг нь шийдэхээр ажиллаж байгаа. Бусад 404 хэргийг шийдэх талаар огт ажил хийгээгүй. Зөвхөн хэргийн дугаар аваад орхисон. Би хуульч хүн. Миний мэдэж байгаа хуулиар бол 50 саяас дээш төгрөгийн худалдан авалтад заавал тендер зарлах хуультай. Гэтэл Эрдэнэт үйлдвэр 3 сарын 26 нд онц дэглэм тогтоосон. Энэ хугацаандаа 91 н гэрээ /одоо энэ тоо бараг өсөө биз/ шууд хийгдсэн. Үнийн дүн 1 их наяд. Төсвийн 10% гэсэн үг. Гэтэл онц дэглэмийн үед тендерийн хууль үйлчлэхгүй гэсэн нэгч заалт байдаггүй. Өөрөөр хэлбэл онц дэглэмийн үеийн шууд худалдан авалтын бүх гэрээнүүд хууль бус. Бид 7 их наяд орчим улсын төсөв баталдаг. Тэгвэл сүүлийн 4 жилийн хугацаанд төсвийн дүнтэйгээ тэнцүү хулгай хийгдсэн байна.
Хүүхдийн автобус худалдан авахад тагнуул, үндэсний аюулгүй байдлын зөвлөл ямар ч хамаагүй. Төмөр зам барих чиглэл тогтооход ҮАЗ хамаатай байж болох ч төсөв зарцуулалтад ҮАЗ оролцох ёсгүй. Гэвч тэд нууц гэсэн тамгатай цаасаар эрх мэдлээ ашиглаж байна. Үүний эсрэг АТГ юу ч хийж чадахгүй, юу ч хийж байгаагүй. Сүүлийн үеийн жишээ гэхэд шилэн гэх Цогоогийн гаргасан баримтууд. Хэрэв үнэхээр АТГ гэж байгууллага байдаг бол тэр өдөр нь шууд баривчилгаанууд хийгдсэн байх ёстой. Гэвч тийм зүйл болоогүй. Харин эсрэг талынхан 1000 вагон гэсэн бөөн баримт Цогоогийн эсрэг дэлгэсэн. Ядаж тэгвэл Цогоог нь барих ёстой байсан. Гэвч тэгсэнгүй. Өчнөөн засаг дарга нарын хулгай бүр баримт нотолгоотой өмнө гарсан. Одоо ч иймэрхүү мэдээлэл гарсаар байгаа. Гэтэл тэд юун шоронд сууж, баривчлагдах УИХГ болоод шударга байх тухай номлолыг эргээд АТГ-т хэлээд сууж байгаа. Ийм л байна.
АТГ гэж угаасаа байгаагүй байгууллагыг байгаа мэт төсөөлөх нь утгагүй юм. Авилгал сүүлдээ эмэгнэлт хошин шог болоод дуусаж байгаа нь харамсалтай юм даа. Өдөр бүр шахуу олон ангитай кино үзэхээс үнэхээр залхаж байна. Жишээ нь саяхан хэд хэдэн хошин кино үзлээ. Болгарын мафийн хууль бус мөнгийг угаадаг тухай зөв.мн, товч.мн ээр гарав. Одоо ч АТГ алж байгаа биз дээ гэтэл эсрэгээрээ аав нь дуугарахаа болиод кино дуусаж байх жишээтэй. Чехийн мафийн мөнгө угаадаг залуутай сэтгүүлч бүсгүй амрагийн холбоотой тухай насанд хүрэгчдийн кино хүртэл үзээд ёстой шоконд орлоо. Энэ мэт хошин кино үзээд инээж суух нь дээр юм уу. Эсвэл энэ байгууллагыг татан буулгаад илүү хүчтэй хараат бус Мөрдөх алба байгуулах нь зөв юм уу. Таны саналыг сонсмоор байна.