Алаг нүдэн А.Ганчимэг

УДЭТ-аас ажлын гараагаа эхлүүлсэн залуухан бас царайлаг жүжигчин А.Ганчимэгийг “Хэцүү анги”, “Рашаантын 18” зэрэг кинонд тоглосон дүрээр нь олон хүн мэдэх болсон.

Тэрээр 10 жилийн дунд сургуулийн охин байхдаа дэлгэцийн уран бүтээлд тоглож, оюутан байхдаа дээрх кинонуудад тогложээ.
Их сургуулиа дүүргэнгүүтээ босго өндөр драмын театрт орж олон гол дүр бүтээсэн. Өдгөө чөлөөт уран бүтээлч болсон А.Ганчимэгийн хувьд шар хэвлэлээр төдийлөн өртөөд байдаггүй даруухан бүсгүй.

Ганц охин нь энэ жил дунд сургуулийн сурагч болсон тул сургуульд зөөх хүндхэн үүрэг жүжигчин А.Ганчимэгт ноогдоод буй гэсэн.