Намын цүнх баригчид амрагаараа олны танил, урлагийн хүүхнүүдийг сонгох жишиг тогтоод эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Аль сэргэлэн, зүс царай сайтай хүүхнүүдийг дагуулж явахад чимэгтэй бас хэн хэнийг нь амбицад нөлөөтэй.

Үүний нэг жишээ бол НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр “үүлэн үст” Б.Мишээл нарын хайрын романс.

Тэд жил гаруй үерхэсний эцэст албан ёсоор бэр гуйн сүй тавьж нэг гэртээ оржээ
МАН-ын НАМЗХ-нд хүчин зүтгэдэг Д.Ихбаяр Н.Учралын гар хөл болж явсаар НАМЗХ-нд өндөр албан тушаалд томилогдож чадсан амбицтай нэгэн. Угтаа хэл шинжлэл, судлаач мэргэжил эзэмшсэн тэрээр ИЗОУИС-д эрх зүйч мэргэжлээр төгссөн гэдэг. ИЗОУИС-иас ажлын гараагаа эхлүүлж байсан ч шууд л Баянгол дүүргийн тамгын газарт өндөр албан тушаал хашсаар даруй таван жилийг үдсэн. Түүнтэй холбогдож байсан хүүхнийг тоолбол гарын 10 хуруу хол давна.


Жүжигчин Б.Мишээлийн хувьд СУИС-ийн оюутан байхдаа кино, клипэнд тоглож од болох замаа нээсэн. Хөөрхөн хэвлүүхэн төрхтэй, адтай сэргэлэнгээр алдартай тэрээр хөтлөгч Анхбаярын болзоод бүсгүй байв. Түүний дараа хүүгийнхээ аавтай зартай хуримласан ч, жил бололгүй хоёр тийш болсон.

Тэдний хүү өдгөө хоёр настай ч ээж нь дахин хуримын зар түгээж эхэллээ.