Трансжендэр мисс Б.Солонго өөрийн цахим хуудаснаа найз залуугийнхаа зургийг харуулав.


Муухан бүсгүйгээс дээр биеэ авч явдаг трансжендэр мисс Б.Солонго Зайсанд өөрийн нэрийн дэлгүүрээ нээж багагүй хугацааг үдсэн. Өөрийнхөө мэдрэмж, хүсэл мөрөөдлийн төлөө уйггүй зүтгэдэг түүнийг эргүүлж, хөл алддаг эрчүүд олон байдаг гэсэн.

Анхны найз залуугийнх нь гэр бүл түүнийг трансжендэр гэдгийг мэддэггүй байхад тэрээр миссийн тэмцээнд орсон тухайгаа анх хэвлэлд ярьж байв. Харин түүний дараа хэсэг ганц бие болсон ч дахин найз залуутай болж, бие хамгаалагч найз залуугаараа авхуулах гэж байгаагаа дуулгаж байв.
Саяхны нэгэн ярилцлагандаа хүүхэдтэй болохыг хүсдэг тухайгаа дурьдаж байсан тэрээр өөрийн цахим хуудаснаа “давхар биетэй” зургаа нийтлэжээ. Хэзээ нэгэн цагт түүний хүсэл мөрөөдөл нь биелэх болтугай.