Хурд хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаярыг үндэсний үзэлтэй, улс эх орныхоо төлөө болохгүй бүтэхгүй зүйлд урлагийнхнаас хамгийн түрүүнд дуугардаг хүн гэдгийг олон түмэн мэднэ.


Өчигдөр короновирусыг УОК-оос дотооддоо алдсан гэх мэдээллийг өгснөөс хойш тэрээр өөрийн үзэл бодлоо цахим хуудаснаа илэрхийлж эхэлжээ.

Тэрээр “Энэ ертөнц ганцхан нартай шиг Монгол минь гэсэн нэг сэтгэлтэй байхад л, бид давж чадна. Дор бүрнээ хичээе. Монгол минь” хэмээжээ.