Улс орон даяар энэ сарын 17-нийг хүртэл хатуу дэглэм тогтоож орон гэрэсээ гарахгүй байхыг төр засгаас уриалж эхэлсэн. Энэ үеэр зарим төрийн түшүүд доллар төлж, кино үзэж амарч хэвтэхээ цахим хуудаснаа илэрхийлжээ.


Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “5 хоногийн нетфликсийн горимд шилжлээ” гэжээ.

Улс орныг хамарсан энэ хүнд цаг үед төрийн түшээд нь Нетфликсийн киног доллар төлж үзээд хэвтэхээ илэрхийлэхийг сонгогчид мөн азгүй ээ. Яг үнэндээ иргэд энэ тухай мэдэх ч үгүй.

Дээшээ харж хэвтвэл өнөөдрийн идэх хоолоо яах бэ гэж бодож байгаа айл өрхүүд олон бий. Өдөр өдрөөр хоолны махаа авдаг, тухайн өдрөө л хөдөлмөрлөж байж хүүхдүүдээ өлөн бус хонуулдаг айл өрх, сонгогчид олон.

Үүнийг Хассуурийн Ганхуяг мэтийн УИХ-ын гишүүд мэдэхгүй. Төрийн түшээд нь ийм байхад улс орон яаж хөгжих вэ дээ.
Улсын хөгжил өрх, өрхийн хөгжил иргэнээс эхтэй гэдгийг онгироо сагсуу, баян тансаг гишүүд минь ойлгосон цагт л бид хөгжинө.