Е март сүлжээ дэлгүүрийнхэн тусламжийн аяныг эхлүүлжээ. Энэ тухай тус дэлгүүрийн удирдлагуудын нэг УИХ-ын гишүүн С.Батболдын охин Б.Бадамцэцэг өөрийн цахим хуудаснаа бичжээ.


Ингэхдээ тэрээр “Хүнсний тусламжийг эхний ээлжинд МУБИС-ын 2-р дотуур байранд хөл хорионд орсон оюутнуудад үзүүлнэ” гэдгээ мэдэгдсэн байна.
Мөн иргэдийг хөл хорионд орсон элэг нэгт монголчууддаа хоол хүнс хандивлахыг уриалжээ.