МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс Ерөнхий захирлын албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан.

Тус албан тушаалд очих сонирхолтой хүмүүсийн нэрс эхнээсээ тодорч, өрсөлдөөн эхэлжээ. Энэ жагсаалтад өмнөх захирал Л.Нинжжамцыг ажлаа өгөөгүй байхаас эхлэн яригдаж байсан Нинжийн Дэмбэрэл албан ёсоор орж иржээ.


Тэрээр өмнө Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн ажлын албаны даргаар ажиллаж байсан гэнэ.

Дашрамд дуулгахад, тус телевизийн ерөнхий захирлын сунгаанд “Үдшийн хэмнэл” хөтөлбөрт ажиллаж байсан А.Амарбаяр, Шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэл, “ТВ-5” телевийн тоймч Ө.Отгонбаатар, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч асан Х.Манданхбаяр, ММ агентлагийн захирал асан Р.Гандиймаа нар яригдаж байна. Тэднээс Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч асан Х.Мандахбаяр нар МҮОНРТ-ийн захирал болохгүй гэдгээ мэдэгдээд байна.

Н.Дэмбэрэл МҮОНРТ-ийн захиралд нэр дэвшиж байгаагаа ил тодоор зарлаад зогсохгүй, хамт олны санал хүсэлтийг сонсмоор байгаагаа илэрхийлсэн анхны горилогч болж байгаа юм. Ингэснээр Н.Дэмбэрэлийн хувьд хамт олны санал хүсэлтийг мөрийн хөтөлбөртөө тусгаж байгаа МҮОНРТ-ийн “босс” болох магадлалтай горилогч болж байна.