Цэцэ: Реппер болъё гэвэл гэртээ бай

Хип хопчид дундаас хошин шогийн мэдрэмжээрээ дээгүүрт жагсдаг хүн бол реппер Цэцэнбилэг буюу Цэцэ.
Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Реппер болъё гэвэл гэртээ бай. Би бол реппер Цэцэ” гэжээ.


Хоёр ч хүүгийн аав тэрээр эхнэрийн хамт хадам аавынхаа компанид хүчин зүтгэдэг гэдэг. Өөрийн үзэл бодлоо дуу болгон нийгэмд түгээдэг нь залууст тааламж төрүүлдэг.