Хошин урлагийн “Х түц” продакшны  жүжигчин Н.Онон өнөөдөр мэндэлжээ. Өхөөрдөм хөөрхөн хүүхдээс авхуулаад олон дүрд гарамгай хувирч чаддаг мундаг жүжигчин.

Тэрээр цахим хуудаснаа“Энэ жил л хамгийн гоё тэмдэглэж үзнэ дээ гэж байсан минь ингээд намдуухан өдрөөр лаагаа үлээж тэмдэглэж үзлээ хэхэ. Цар тахалын үед харин ч санхүүд хэмнэлттэй сайхан байна. Энэ сайхан жил болгоны өдрийг надад бэлэглэсэн хайртай аав, ээж 2тоо баярлалаа, үргэлж намайг гэдэг хайртай ханьдаа гурван сайхан гүнждээ баярлалаа, яг copydood төрчихсөн хайртай дүүдээ баярлалаа,баяр жаргалтай үе бүрт минь хажууд байдаг хайртай найзууддаа баярлалаа, үргэлж урам, зэмлэлээр хурцалж байдаг хамт олондоо баярлалаа, миний сумарч бужигнуулахыг үзэх дуртай fb найзууддаа баярлалаа Ингээд төгсгөлд нь хорио цээрийн үеийн дэглэмээ чанд сахицгаая” хэмээжээ.