Монголын орчин цагийн кино урлагийн салбарыг өнгөлж, тод гялалзаж яваа уран бүтээлчид бол Фантастикийн залуус.Хөл хориотой байгаа энэ үед зорилтот бүлгийн хүмүүст тусламж хүргэхээ лайваар илэрхийлээд байна.

Фантастикийн залуус “ЗУРА” киноныхоо 3 өдрийн орлогыг зорилтот бүлгийн хүмүүст зориулан хүнс зэргээр тараан хүргэнэ.Өнөөдрөөс эхлэн 3 хоногийн дотор #Zura УСК-г видео сангаас үзээрэй.
Таны түрээсэлсэн төлбөр шууд УОК-оор дамжиж хол хорионд байгаа хүнсээ худалдаж авах боломжгүй,хөгжлийн бэрхшээлтэй эмзэг бүлгийн хүмүүст хүрэх юм шүү .Мөн бусад уран бүтээлчид болон хүнсний үйлдвэрүүдийг энэхүү аяндаа уриалж байна.

 

Зура киногоор өнөөгийн нийгмийн харанхуй талыг шүүмжлэлтэйгээр харуулж, залууст өөрийн хөдөлмөрөөр хөлсөө дуслуулж олсон зүйл л хамгийн амттай байдаг гэдгийг ойлгуулахыг зорьсон.

ЗУРА киноны зохиолыг Б.Тамир, Э.Алдар, Б.Ганчулуун нар бичиж гол дүрд Б.Тамир болон Б.Батсайхан нар тоглосон байна. Харин эмэгтэй гол дүрийг залуу жүжигчин Б.Идэрмаа бүтээжээ.

Т