Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийж байна. Манай улсад өнөөдрийн байдлаар халдварын нийт 416 тохилдол батлагдаад байна. Тэдний 328 нь эдгэрчээ.

ХӨСҮТ-ийн гурван лабораторит нийт 820 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс covid-19 илэрчээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй хоёр эмчээс халдвар илэрчээ. Мөн дөрвөн настай хүүхдийн давтан шинжилгээний хариу эерэг гарсан байна.

ӨНӨӨДӨР 11 ХҮН ЭДГЭРЧ ХӨСҮТ-ӨӨС ГАРЛАА

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА

Нийслэлд бүртгэгдээд буй өвчний голомтын шинжилгээ буюу батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 140 хүнээс шинжилгээ хийхэд нэг хүнээс covid-19 илэрлээ. Энэ нь дөрвөн настай хүүхэд. Мөн хоёрдогч хавьтал 2775 хүний илрүүлж 646 хүний шинжилгээний хариу гарч, covid-19 илрээгүй. Жолооч Д-гийн ойрын хавьтлын нийт батлагдсан тохиолдол долоо боллоо. Тандалт судалгаа үргэлжилж байна. Сэлэнгэ аймагт шуурхай хариу арга хэмжээний баг ажиллаж байна. Батлагдсан гурван тохиолдлын ойрын хавьтал 150 хүнийг илрүүлж шинжилгээ хийхэд урьдчилсан байдлаар 103 хүнээс халдвар илрээгүй байна. Мөн Дархан-Уул аймагт 136 хүнд шинжилгээ хийхэд covid-19 илрээгүй. Өнөөдөр ХӨСҮТ-өөс 11 хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. ХӨСҮТ-д батлагдсан 83 хүн эмчлүүлж байна.