МУГЖ Т.Ариунаа гэрийн хамт хөл хорион орсон тухайгаа нийтлээд, өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлэхийн тулд өөртөө цаг гаргаж дүгнэлт хийхийг цахим хуудсаараа зөвлөжээ.


Тэрээр “Та хэн ч хараагүй үед зөв зүйл хийсээр байна уу. Та энэ өдрийнхөө цагийг хэнд, хаана, юунд зарцуулж байна вэ гэдгээ ажиглаж үзсэн үү, би юунд цагаа зарцуулж, юунд үрэлгэн, бусдыг яагаад буруутгадаг вэ гэдгээ ажиглаад үзээрэй. Өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлъе. Би ч бас өөрчлөлтөө хуваалцана” гэжээ.