Монгол улс түүхэндээ анх удаа улс орон даяар хатуу дэглэм тогтоогоод байна. Энэ үеэр сошиалд хүн бүр өөрийгөө юу хийж “амарч” байгаа талаар цахим хуудаснаа сонирхуулсаар байна. Тэднээс олны танил хүмүүс гэртээ хэрхэн хийцгүйрч буй талаар тоймлон хүргэе.

Мисс Г.Гантуяа


МҮХАҮТ-ын дарга,“UFC” группын захирал О.Амартүвшингийн гэргий мисс Г.Гантуяаг танихгүй хүн ховор. Өөрийн гэсэн бичиг хэргийн Alpha дэлгүүртэй тэрээр өдрийг ном уншиж өнгөрүүлж байна.

Бооёогийн гэргий Ганцэцэг


Шинэ үе хамтлагийн ахлагч МУГЖ Ариунболд буюу Бооёогийн эхнэр Ганцэцэг сошиалд нөхрөөсөө дутахгүй алдартай. Өөрийн эрүүл мэнд гоо сайхны зөвлөгөөг сошиал найзууддаа харамгүй өгдөг тэрээр гэр бүлийн хамт хотын захад байрлах лагерын хаустаа хөл хорионд байгаа. Тэрээр хөл хориог гэр бүлийнхээ гишүүдээ гарын хоолоор дайлсан шигээ өнгөрүүлж байна.

МУГЖ Угалзцэцэг


Бодибилдинг фитнессийн Азийн гурав, дэлхийн дөрвөн удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Угалзцэцэг гэртээ амарсан шигээ өнгөрүүлж байна

Жүжигчин Мөнхсоёл


Монголын кино урлагт өөрийн байр сууриа эзэлсэн жүжигчин Мөнхсоёл найз залуу, хүүгийнхээ хамт гэртээ өдрийг өнгөрүүлж байна. Тэрээр найз залуугийнхаа гарын хоол, хүүгийнхээ хөгжилтэй агшинг өөрийн цахим хуудаснаа мөнхөлж байна.

Жүжигчин Отгонцэцэг


АНУ-д сүүлийн хэдэн жил амьдарч байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн УДЭТ-ийн жүжигчин Отгонцэцэг гэртээ хөл хорионд байна. Тэрээр өөрийн цахим хуудаснаа адууны махаа санасан тухайгаа нийтлэжээ.

Дуучин Ану


Дуучин Ану гэр бүлийн хамт өдрийг хийцгүйрч өнгөрүүлсэн шигээ хөл хоригдож байна. Тэрээр өдрийн цагаар унтана гэдэг хэцүү юм байна хэмээн нийтлэжээ.

Жүжигчин Баярмаа


Дэлхийн гоо бүсгүйн тэмцээнд эх орноо төлөөлж оролцож байсан жүжигчин Х.Баярмаа гоо сайхандаа анхаарсан шигээ хөл хоригдож байна. Эр нөхөрт гарахаасаа өмнө ээж аавынхаа энгэрт эрхлэсэн шигээ амьдарч байгаа тэрээр гэртээ дасгал хөдөлгөөн байнга хийдэг гэсэн.

Жүжигчин Цэнгэл


Мэргэжлийн биш ч мэргэжлийн жүжигчдээс дутахааргүй жүжиглэж, олноо танигдсан хүн бол Цэнгэл. Энхрий хайрт охин, хамгаас халамжит ханийнхаа хамт хөл хоригдсон тэрээр өдрийн хэдэн удаа усанд орж байгааг хэн ч таашгүй…

Жүжигчин Баярбат


Монголын олон охин бүсгүйчүүдийн краш гэгддэг жүжигчин Баярбат сүүлийн жилүүдэд бодибилденгээр эрчимтэй хичээллэх болсон. Унаган махаа булчин болгосон тэрээр гэртээ хөл хоригдсон ч дасгал хөдөлгөөнөө хийсээр байна.